Canon 5D Mark3

Зиа ингээд жил гаравын өмнөөс яригдаж эхэлсэн Canon 5D Mk3 камера нь ингээд өнөөдөр буюу 2012 оны 3сарын 2нд албан ёсоор зарлагджээ. Энэ сарын сүүлээр худалдаалж эхлэх бөгөөд bhphotovideo/amazon гэх зэрэг сайтуудаар урьдчилан захиалж болох бөгөөд эх бие нь дангаар 3499$ р борлуулагдахаар болжээ.

Доороос та бүхэнд аппаратны талаар олж мэдсэнээ хүргье… зарим нь орчуулсан зарим нь миний өөрийн очиж мэдсэн зүйл байгаа…

Үзүүлэлтүүд:

22.3MP  нь өмнөх хувилбар буюу Mark 2-оосоо хэдий том зорүүтэй болоогүй ч Digic 5+ processor-г суулгаснаар цоо шинэ технологи нь 5Dmk3-г асар хүчтэй мөн ISO-г хянах өндөр хүчин чадалтай буюу өмнөх хувилбараас бараг 2 дахин бага noise -тэй болгожээ (mk2 нь л гэхэд бага noise гаргадагаараа хичнээн алдартай билээ!) ингэснээр зургийн чанар асар их сайжирсан гэж хэлж болно.

Мөн бүхэл бүтэн 61-point AF system буюу 61 ширхэг фокус цэгтэй (5dmk2 – 9 цэгтэй, 7D – 19 цэгтэй) ингэснээр зураг авахдаа илүү их удирдах боломж олгоно гэсэн үг юм ялангуяа гэрэл багатай үед маш их тус болдог зүйл юм.

3.2 инчийн дэлгэцтэй бөгөөд энэхүү дэлгэц нь гэрэл ойлтоос хамгаалагдсөн мөн 1040000 цэгээс бүрдсэн учир өндөр нягтшилтэй болсноор зурагаа заавал компьютерд хуулалгүйгээр маш сайн хянаж харах боломжтой юм.

Аппаратаар шууд HDR зураг авах боломжтой болсон бөгөөд хэд хэдэн preset буюу бэлэн тохиргоотой болжээ.

Ус бол тоос шорооны хамгаалт улам сайжирсан.

Continuous shoot нь 6fps болтлоо сайжирсан (mk2 – 3.9fps/ 7d – 8fps)

CF/SD card аль аль нь унших боломжтой.

ISO 100-25600 (50/102400 хүртэл шахах боломжтой)

мэдээж FF буюу Full Frame өөрөөр хэлбэл 35mm -н багтаацтай.

Бүрэн 1080HD видео 24/25/30fps хийх чадвартай.

720HD видео 50/60fps.

Видео нь тасралтгүй 4GB файл буюу 30минут тасралтгүй бичих чадвартай.

H.264 болон MPEG-4 форматаар видео хийх боломжтой.

Мөн видео хийх МАШ ТОМ давуу тал нь бичих зуураа дуу болон тохиргоогоо хийх боломжтой. Өөрөөр хэлбэл элдэв дуу чимээ гаргахгүйгээр мөн бичиж байгаа видеогоо таслалгүйгээр тохируулж болно гэсэн үг юм.

гэх мэт олон олон давуу тал нэмэгдсэн бөгөөд HDSLR видео хийхэд маш сайн камера болжээ…

Англи хэл сайн бол дараа линкүүдээр орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу…

BHPHOTOVIDEO REVIEW

ENGADGET REVIEW

DPREVIEW NEWS

FORBES MAGAZINE

мөн үүнээс гадна Canon Speedlite 600EX / Speedlite Transmitter ST-E3-RT / GP-E2 GPS receiver болон 5DMk3-д зориулсан battery grip нар тус тус хамт зарлагджээ.

Доорх видеоноос мэргэжилтнүүдийн үгийг сонсоно уу… /Англи хэл дээр/

Hands on with the Canon EOS 5D Mark III! from planetMitch on Vimeo.

planet5D video report from the Canon EOS 5D Mark III hands on from planetMitch on Vimeo.

 

Мөн DigitalREV-н Kai-н яаж баярлаж салтагнаж байгааг доор видеоноос үзээрэй :))

Advertisements

Time Lapse Experience

Энэ удаа өөрийн хийсэн time lapse-г оруулж байна. Та бүхэнд таалагдана гэж найдая…
Нийтдээ 1200+ зураг орсон бөгөөд after effects програм дээр нийлүүлсэн. Бүх зургийг нэг өдрийн дотор л авсан, 1200хан зураг орсон болхоор энэ видеоний оригиналь урт нь 50 секунд орчим л болох байсан түүнийг нь after effects програмын тусламжтайгаар сунгаж ядаж 1минут 40 секунд болголоо. Зарим хэсэг жишээлбэл үүлний хэсэг дээр хэтэрхий цөөн зураг авсан байсны улмаас бага зэрэг stop motion маягийн харагдаж байгааг анзаарч байгаа байх.
Гэрэлтэй үед LCW ND Filter ашиглаж хүмүүсийн хөдөлгөөнийг бичиж авсан бөгөөд ND Filter-гүйгээр ингэж авах боломжгүй юм. Харин шөнийн зурагнууд ихэвчлэн 1-2 seconds-н exposure болон хоорондоо 10-15second-н interval-тай дарагдсан байгаа.
Ашигласан зүйлс:
Canon 7D
24-70mm f2.8
LCW ND Filter
TW 282 Remote
After Effects
Compressor
Music: The Album Leaf – Shine
жич: ND Filter Review II-н видеог оруулах байсан харамсалтай нь Final Cut Studio 3 -аа Final Cut X болгож update хийсний улмаас прожект маань нээх боломжгүй учраас хойшлогдсоныг анхаарна уу… одоогоор Final Cut X програмтай хараахан танилцаж амжаагүй л явна…
Дараагийн видеонд та бүхэнд time lapse хийх талаар Монгол хэл дээрээ видео оруулах болно 🙂
Мөн хэдэн хэдэн зурагнуудаас нь бас орууллаа 🙂

ND Filter Review

Юуны өмнө хэлэхэд би энэ filter зардаг хүмүүстэй ямар ч холбоогүй бөгөөд зүгээр л би өөрөө худалдаж аваад review хийсэн болно. Ингээд энэ видеоноос ND Filter хэрхэн өөрчилж байгааг үзээрэй…
Өмнө нь би ND Filter-н талаар оруулж байсан, үзээгүй бол ЭНД дарж үзээрэй. Товчхондоо хэлвэл өдөр хэт их гэрэлийг багасгаж өгөх зориулалттай эд юм.

Энэ видеонд гарч байгаа нь Light Craft Workshop (Хонг Конг-д байрладаг) компанийх бөгөөд 77mm цагирагтай нь 120 орчим USD үнэтэй мөртлөө Singh Ray брендийн 400+ долларын үнэтэй filter-үүдээс чанараараа бараг л дутахгүй эд юм.

Ямар ч байсан 77mm стандард гэж явдаг бөгөөд энэ размертэй нь амархан дуусчихдаг, би өөрөө л гэхэд 2 сар хүлээж байж нэг авсан. Ямартаа ч одоогийн байдлаар сэтгэл хангалуун байна.

ДАВУУ ТАЛУУД:
– Чанартай filter 77mm нь 120USD гэхэд бусад үнэтэй filter-үүдээс дутахгүй мөртлөө боломжийн үнэтэй.
– UV filter шиг лензнийхээ урд эргүүлээд л зоочихдог, над мэтийн хүмүүс энэ нь илүү амар байдаг.
– 2-8 stop гэрэл багасгах чадвартай (9-12 гэсэн төрөл бас худалдаалж байгаа)
– Filter-ийнхээ гэрлийн хэмжээг ердөө эргүүлээд л сольчихно.
– Vignetting маш бага үүсгэдэг.
СУЛ ТАЛУУ:
– Зарим ленз дээр хэт тултал нь шахвал зурганд X хэлбэртэй харлаж байна лээ.
– Лензний урд талынх нь хэмжээг нэг размераар томосгоно. Жишээ нь: 77mm бол 82mm болно.
– Filter-н хамт 82mm-н таглаа өгдөг ч гэсэн тэр таглаа нь нэг эвгүй муу юм шиг санагдсан.
– Filter-г хийсэн үед lens hood нэмэх боломжгүй учир өөр аргаар lens flare -г багасгана.

Light Painting Experience

So this is my light painting experience for the first time and found it quite fun to make it, this time was just to try out. Hopefully next time will do even more cooler stuff 😀

Click on the photos to see my flickr for the rest of the experimentations 🙂

Got Me a TW-282 Remote

Got Me a TW-282 Remote From Pixel Technologies. Wanted to buy Canon’s TC-N803 but couldn’t afford it at the moment due to have to pay my apartment rent and stuff lol so found TW-282 with quite decent price, little over 70 bucks which TC-803 costs over 140 bucks but the one i got does the same tricks with the canon one. And hopefully will test it tonight 😀 

All About Time Lapse

Завгүй байсаар блогдоо юм хийлгүй идэвхигүй болчих юм. Ингээд энэ удаа хэрхэн time lapse хийх болон бага зэрэг мэдээлэл өгье гэж бодсон юм. Миний блогоор ордог хүмүүс бол ер нь ихэнхи нь гадарладаг болчихсон байгаа байх.
Time Lapse гэдэг нь бол ойлгоход маш энгийн бөгөөд ердөө л зурагаар видео хийх юм. Үүний хийхийн тулд хамгийн амарханаар бол камераа ямар нэгэн газар аль эсвэл хөл дээр тавьж байгаад л тодорхой хэмжээний зайтай олон зураг дараад л нийлүүлээд боллоо…
Time Lapse хийхэд ерөнхийдөө бүр сайн түвшинд хийе гэвэл хэд хэдэн зүйл хэрэгтэй болно түүний доор дэлгэрэнгүй уншина уу… Энэхүү видеог хийхэд тухайн хүнээс ямар зүйл хийх гэж байгаагаас хамаараад хичнээн ч хэмжээний цаг гарч болно.
Жишээлбэл нар гарахаас жаргах хүртэл хийхийн тулд 12 цаг орчим шаардах болно, бодит амьдрал дээр энэхүү үзэгдлийг 12 цагийн турш харах бол time lapse хийсний дараагаар энэхүү үйл явдлыг хэдхэн секундын дотор харах боломжтой болох юм.

Юуны өмнө хэдэн зайлшгүй мэдэх ёстой бичлэгийн хуулийг танилцуулая.
Энгийн видеонд тухайн байршилаас хамааран 24-30fps буюу 1секунд нь 24-30 зурагнаас бүрдэнэ гэсэн үг юм. (Ихэнхи Европ, Америкийн орнууд NTSC системтэй бөгөөд ихэвчлэн 29.97fps гэсэн стандарттай байдаг харин Азийн ихэнхи улсууд PAL буюу 24fps тэй байдаг). Хэрэв cinematic look буюу кино мэт мэдрэмжтэй видео хийхийг хүсвэл энэ нь 24fps тэй байна. Тиймээс 2 минутын бичлэг нийтдээ 2880frame буюу зурагнаас бүрдэнэ гэсэн үг.

Time Lapse үнэндээ юу ч байж болно… зүгээр л алиатахаас авахуулаад нар гарах жаргах, цэцэг навч дэлбээлэх, үүлний хөдөлгөөн, амьдрал өрнөж буй гудамж, машины гэрэлнүүд, одны хөдөлгөөн гэх мэт юу ч байж болно.

За ингээд time lapse хийх гэж буй бол хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл гэвэл хэр урт хугацааны завсартай зураг авах вэ гэдэгээ шийдэж олоорой. Жишээлбэл хэдэн секунд тутам нэг зураг дарах вэ гэдэгээ тооцоолон бодож олоорой. Ерөнхийдөө бол авч буй зүйлийнхээ хөдөлгөөнөөс хамаарна. Удаан хөдөлгөөнтэй буюу үүл гэх мэт авах бол арай урт завсартай харин машины хүний хөдөлгөөн гэх зэрэг бол арай ойр ойрхон авах. Бүр аль эсвэл цэцэг мод дэлбээлэхийг хараг бол 6,12,24 цагийн завсартай дарах гэх мэт.

За ингээд ерөнхий мэдлэг бол бий болчихлоо одоо техник талруугаа хандая. Юуны түрүүнд мэдээж камераа сонгох (хэрэв камер байхгүй бол), ерөнхийдөө бол DLSR төрлийн камерууд хамгийн сайн тохирно.

Камернаас гадна хэрэгтэй зүйлс:
Хөл (Tripod, NOT Monopod). Хөлгүйгээр бол ерөнхийдөө time lapse хийнэ гэсэн ойлголт бараг үгүй, магадгүй ямар нэгэн газар тавьж болох хэдий ч хөлтэй бол хамгийн сайн хийж болно. Учир нь камераа time lapse хийх явцад хөдөлгөхгүй байх хамгийн чухал.

Intervalometer (Монголоор юу гэж хэлэх юм мэдэхгүй юм байна :P). Энэ яадаг эд вэ гэхлээр ерөнхийдөө зурагны хооронд хэр хугацаатай байхыг л тохируулагч юм. Үүнтэй байхад time lapse хийх нь маш хялбар бөгөөд хоорондох зайгаа тохируулаад хэдэн зураг авахаа тохируулаад орхиод л болоо. Мэдээж үнэтэй төрөл нь олон олон тохируулгатай. Үүнгүйгээр time lapse хийнэ гэдэг аягүү ядаргаатай бөгөөд гараараа shutter аа дарахад хөл дээр байсан ч хөдөлгөөн орчихсон байдаг.

Хэрэв дээрх зүйл байхгүй буюу авах боломжгүй бол өөр нэг арга бий. Тэр нь програм бөгөөд үүнийг ашиглахад laptop-оо мөн адил чирж явах хэрэг гарна гэсэн үг юм. Гүүглээс хайгаад үзвэл олон олон төрлийн програмууд windows, mac гэх системүүд дээр бий.

Анхны удаа хийж байгаа бол хийснийхээ дараа муухай болчихлоо гэж битгий санаа зовоорой, хүн бүр л шууд төгс хийж эхлэхгүй нь лавтай.
Харин хийхийнхээ өмнө анхаарах хэд хэдэн зүйлс:

– тест зураг авч үзээрэй. Тэгсэнээр өнцөг, өнгө гэх мэт зүйлүүдээ бататгаж авах нь чухал.
– ерөнхийдөө HDR-р хийхгээгүй бол JPG формат дээр авах нь хамгийн зөв сонголт. JPG -ээ хамгийн дээд тохиргоон дээр нь аваарай. Мөн Raw -р авах юм бол мемори нь дороо дуусна гэдгийг анхаарна уу.
– бүх тохиргоогоо manual болго. ямар ч auto дээр байх ёсгүй! Шалтгаан нь бол ойлгомжтой, ямар нэгэн тохиргоо нь auto бол зураг бүр чинь өөр өнгө юмуу ямар нэгэн байдлаар өөр гарч time lapse чинь авах юмгүй болно.
– хэрэв боломжтой бол нэмэлт баттеритэй явах.
– нэмэлт мемори кардтай явах.
– байршилаа сайн сонгох, учир нь түр эхлүүлчихээд дахиад өөр гоё байрлал олчихвол дахиад л эхлэх буюу хайран цагаа алдана, тиймээс газраа сайн төлөвлө.
– мөн мэдээж камераа алдчихалгүйхэн шиг сайн хараарай…

за ингээд хийж дуусчихаад хэр удаан хугацааны бичлэг хийхээсээ хамааран 100 магадгүй хэдэн мянган зураг бий болно. Зарим тохиолдолд энэ олон зургандаа тодорхой хэмжээний засвар хийх шаардлага гардаг, энэ нь мэдээж нэг нэгээн нь гэвэл мөдгүй нь лавтай. Харин ингэж их цаг алдалгүйгээр хурдасгах арга бас бий… энэ нь мэдээж Photoshop, Lightroom юм. өөр олон програм байгаа ч энэ 2г хүмүүс хамгийн өргөн хэрэглэдэг.

Photoshop дээр гэвэл (File -> Automate -> Batch) гэж бүх зурганд нэг төрлийн засвар оруулж болно.

харин Lightroom дээр бол нэг зурагаа янзлаад дараа нь бүх зурагаа идэвхижүүлээд Sync дарах.

Ингээд зурагнуудаа янзалж дуусчихаад одоо видео болгох л үлдлээ. Харин тэгэхийн тулд хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг програм бол Quicktime Pro 7 програм юм, энэхүү програм нь Win/Mac аль алинд нь байдаг. Мэдээж үүнээс гадна олон програмаар хийж болно жишээлбэл: After Effects, Premiere, FCP …

Ингээд л таны time lapse ерөнхийдөө бэлэн боллоо. Өөр илүүг хиймээр байвал өөр хэд хэдэн хэрэгсэл хэрэгтэй болно жишээлбэл: Dolly Rig гэх мэт.

Өөр асуух зүйл байвал коммент доор үлдээнэ үү 🙂

за ингээд амжилт хүсье… гоё гоё бүтээл хийгээрэй 🙂